Хэлэлцүүлгийн Бичлэг:
Хуульчтай ярилцах шууд асуулт хариулт онлайн уулзалт
7 сарын 14-ний Mягмар гаригт CDT 5:30 – 6:30 РМ уулзацгаая!!! Саяхан АНУ-н цагаачлалын албанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэлийг хүргэх гэж байна.
Хөтөлбөр:
15 минут | АНУ-н цагаачлалын албанаас гаргасан мэдээллийг Д.Жанцан товч танилцуулах, тайлбарлах.
45 минут | нээлттэй асуулт хариулт Дука асуултанд хариулт өгнө.
Зочин оролцогчийн товч танилцуулга:
Баатарчулууны Дука
DB Associates Өмгөөлөгч | Chicago
Тэрээр Chicago-Kent College of Law-г эрх зүйч мэргэжлээр төгссөн. Чикаго хотод төвтэй DB Associates-д 2013 оноос хойш хуульчаар ажиллаж эхэлсэн бөгөөд цагаачлалын асуудлаар монголчуудтай хамтран ажиллахаас гадна иргэний болон эрүүгийн хэрэг, үл хөдлөх хөрөнгө, бизнесийн байгууллагын хууль эрх зүйн чиглэлээр мөн ажиллладаг. Дука нь цагаачдын эрхийг хамгаалах тал дээр ихээхэн анхаарал хандуулан ажилладаг тул өнгөрсөн жилийн MNG Summit - н үйл ажиллагаанд маань оюутнуудад зориулан семинар зохион байгуулсан.
Холбоо барих мэдээлэл:
Website: https://dbassociatesltd.com/
Email: db.law.consulting@gmail.com
Phone: (847) 802-8216