
Онлайн Хэлэлцүүлэг

Улаанбаатар Хотод Зуны Нэтворкинг
MNG Summit зуны нэтворкинг уулзалтаа Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн арга хэмжээнд Рио Тинто компанийн Зэсийн группийн стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирал ноён С.Мөнхсүх оролцох бөгөөд түүний ажил амьдралын замнал, хувь хүний хөгжил, залуусын талаарх үзэл бодлынхон талаар нээлттэй, сонирхолтой хэлэлцүүлэг өрнөнө гэдэгт итгэлтэй байна.
Нэтворкинг уулзалт 2021 оы 08 дугаар сарын 07-ны өдрийн Бямба гарагт 17:00 цагаас AND Global | New Horizons Tower-т биечлэн болох бөгөөд оролцогчид вакцины хоёр тунгаа хийлгэсэн гэрчилгээгээ үзүүлэн нэгэн оройг халуун дулаан орчинд хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлэхийг урьж байна.
Уулзалтын хөтөлбөр:
17:00 Бүртгэл
17:30 Зочны цаг + Асуулт, Хариулт
18:30-20:00 Нэтворкинг
Зочин илтгэгчийн товч танилцуулга:
Рио Тинто Компанийн Зэсийн Группийн стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирал | Brisbane, Queensland, Australia
Ноён С.Мөнхсүх нь Рио Тинто компанийн Зэсийн группийн стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирлаар 2021 оны хоёрдугаар сараас томилогдон ажиллаж байгаа бөгөөд уг албан тушаалын хүрээнд Оюу толгой болон компанийн бусад томоохон төслүүдийг хариуцан ажилладаг байна.
Тэрээр ажлын гараагаа АНУ-ын хөрөнгө оруулалтын сангуудад үйлчилгээ үзүүлдэг “CITCO” компаниас эхлүүлсэн бөгөөд уг компанийн өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн эрхэмүүдийн нэг гарцаагүй мөн. 2008 онд Монголдоо эргэн ирж хөрөнгө оруулалтын сан байгуулалцаж, үргэлжлүүлэн Ньюком Группийн агаарын зорчигч тээврийн “Изинис Эйрвэйз” компанийг огцом өсөлт болон хямралын үед амжилттай удирдан ажилласан байдаг.
Үүний дараагаар 2013 оноос Оюу Толгой ХХК-ийн эрчим хүчний стратеги хариуцсан захирлаар томилогдож Монгол Улсын засгийн газартай гүний уурхайн, эрчим хүчтэй холбоотой асуудлаар хийх хэлэлцээрийг ахлан ажиллаж, 2016 онд Австрали улсруу Рио Тинто Зэсийн группийн стратегийн ач холбогдол бүхий төслүүд, мөн ногоон хөгжлийн бодлого, стратегийг хариуцаж ажиллахаар томилогдсон арвин түүхтэй Монголын урдаа барих чадварлаг мэргэжилтэн юм.
Тэрээр АНУ-ын UC Berkeley сургуульд MBA зэрэг хамгаалсан бөгөөд жюү жицүгийн хар бүстэй, Монголын жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч, дөрвөн хүүгийн аав, уулын авиралтаар хичээллэдэг сонирхолтой нэгэн аж.
Бүртгэл хаагдсан

Монголын Манлайлагч Эмэгтэйчүүд
“Монголын Манлайлагч Эмэгтэйчүүд” Онлайн Хэлэлцүүлэг
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй өөрийн салбартаа тэргүүлж, дараа үеийн эмэгтэйчүүддээ үлгэр дуурайл болон манлайлж буй Монгол эмэгтэйчүүдтэй ярилцах цахим уулзалтад маань оролцоорой! Улаанбаатарын цагаар 3 сарын 7-нд 9 цагт, АНУ-д CST 3 сарын 6нд 19:00 CST цагт зохион байгуулагдана.
Үйл ажиллагааны хөтөлбөр:
1 цаг | Панел хэлэлцүүлэг | Модератор: М.Маралмаа
30 минут | Цөөн гишүүдтэй хэлэлцүүлгүүд | Энэ үеэр зочдоос маань асуулт асууж, нетворкинг хийх боломжтой
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Уур амьсгалын ногоон сан, Гадаад харилцааны дарга
Доктор С.Оюун өмнө нь НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхны Ерөнхийлөгч, Дэлхийн Усны Зөвлөлийн Тэргүүнээр ажиллаж байсан. Геохимич мэргэжилтэй тэрээр Кембриджийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан. Тэрээр байгаль орчноос гадна нийгмийн олон салбарт зүтгэдэг бөгөөд ОУ-ын байгууллагууд болох Ногоон Хөгжлийн Мэдлэгийн Платформ, Future Earth, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн ОУ-ын Байгаль орчны технологийн төвийн зөвлөлд гишүүнээр ажилладаг. Мөн Монголын Тусгай Олимпын Хороо болон ардчиллыг бэхжүүлж, залуусын боловсролыг дэмжих зорилго бүхий Зориг сан төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулалцсан.
Morgan Stanley-д Гүйцэтгэх удирдлага
Э.Цэрэннадмид нь АНУ-д дэлхийн тэргүүлэх банкуудын нэг Morgan Stanley-д гүйцэтгэх удирдлагын албан тушаал хашдаг. Энэхүү байгууллагат 2002 онд элсэн орж, одоогоор олон улсын институци өөрийн хөрөнгийн хэлтэст CFO -р ажиллаж байна. Тэрээр 2001 онд Baruch коллежид нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, 2006 онд Нью Йоркийн Их Сургуульд MBA зэрэг хамгаалсан. Коннектикут мужийн Гринвич хотод нөхөр, хоёр бага хүүгийн хамт амьдардаг.
Salesforce-д бүтээгдэхүүн хариуцсан захирал
Мягмарын Cувдмаа нь бизнесүүдийг үүлэн технологиор хангадаг "Salesforce" компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал. Тэрээр "Yahoo!" компанийн анхны монгол ажилтан болж карьераа эхлээд АНУ-ын цахиурын хөндийд Microsoft, Adobe зэрэг технологийн шилдэг компаниудад удирдах албан тушаал хашсан юм. Өөрийн технологийн компаниа үүсгэн байгуулж, хөрөнгө босгож ажиллуулж байсан туршлагатай. Тэрээр компьютeрын шинжлэх ухааны доктор зэргээ University of Illinois at Urbana-Champaign-д хамгаалжээ. Өдгөө гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийж, залуу үүсгэн байгуулагч, мэргэжилтнүүдтэй мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.
Kite Mongolia Үүсгэн байгуулагч
Л.Болормаа нь банк санхүүгийн салбарт 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд Голомт банк, Мандал даатгал, Худалдаа Хөгжлийн банкинд удирдах албан тушаалууд тус тус хашиж байсан. Тэрээр Дойче банкны Эрсдлийн Удирдлагын газарт 9 жил, Ардын банкны салбарын захирлаар ажилласан туршлагатай. Мөн Мандал Даатгал ХХК, Монголын Хөрөнгийн бирж болон Худалдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажилласан бөгөөд одоо Голомт банкны ТУЗ-ийн гишүүн. Л.Болормаа нь ЖДҮ компаниудыг дэмжих зорилго бүхий ДЭМ ББСБ болон B.F.A.S санхүүгийн зөвлөх үйлчилгээний фирмийг болон Kite Mongolia, Монголын анхны нийгмийн зорилготой гарааны бизнесийн хурдасгуур хөтөлбөрийг үүсгэн байгуулсан юм. Л.Болормаа нь Эмэгтэй Энтрепренер Ментор Клубын үүсгэн байгуулагч, МҮХАҮТ-ын Эмэгтэй Бизнес эрхлэгчдийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр ажилладаг.

Гарааны бизнест хэрхэн амжилттай хөрөнгө босгох вэ?
MNG Summit болон Irbis Ventures-д хамтран, гарааны бизнес эрхлэгчид, венчур капиталистуудыг урьж гарааны бизнесээ хэрхэн яаж амжилттай босгох талаар тэдний стратеги, өдийг хүртэл сурч мэдсэн мэдлэг туршлагыг хамтдаа хуваалцах гэж байна.
1-р сарын 27-ны Лхагва гаригт @ 19 PM CST, УБ-ын цагаар 1-р сарын 28-ны Пүрэв гарагт @ 9AM цагт бидэнтэй нэгдээрэй.
Үйл ажиллагааны хөтөлбөр:
45 минут | Хэлэлцүүлэг | Irbis Ventures компанийн гүйцэтгэх захирал Цэнгэл удирлан явуулна.
45 минут | Бүлгийн хэлэлцүүлэг | Zoom-р группүүдэд хуваагдан манай зочин илтгэгчидтэй тус бүрчилэн нээлттэй асуулт хариулт өрнүүлэх боломжтой.
Энэ арга хэмжээнд Irbis Oasis-тай хамтран ажиллах болсондоо бид туулийн баяртай байна. Irbis Oasis-н startup community-д нэгдээрэй.
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Чимэддоржийн Цэнгэл
Irbis Ventures компанийн гүйцэтгэх захирал | Сингапур
Цэнгэл нь хуульч мэргэжилтэй бизнес эрхлэгч юм. Тэрээр байгууллагын санхүүжилт, компани хоорондын нэгдэл, хувийн өмчийн талаар арвин туршлагатай тул компаниудад бүтэц зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын бэлэн байдал, хөрөнгө оруулалтын баримт бичиг (захиалгын гэрээ, хувьцаа эзэмшигчдийн гэрээ г.м) хэлэлцээр хийх чиглэлээр зөвлөгөө өгдөг. Тэрээр саяхан AND Global-д Marubeni болон Techstars-тай хамтран хэрэгжүүлж байгаа Series А-д зөвлөгөө өгсөн байна.
Зоригийн Хатантуул
Innospark Ventures дахь венчур капиталист | Бостон, MA
Хатантуул нь Бостонд байрладаг хөрөнгө оруулалтын фирм Innospark Ventures компанийн хөрөнгө оруулагч бөгөөд тус компани нь New england нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг хиймэл оюун ухааны компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. Тэрээр бизнес эрхлэлт, хиймэл оюун ухаан, нийгмийн нөлөө чиглэлээр MIT Sloan-ийн MBA зэрэгтэй.
Батмөнхийн Монжи
Matter болзооны апп хамтарсан үүсгэн байгуулагч ба гүйцэтгэх захирал | Санта Моника, Калифорниа
Matter нь хүмүүсийн хооронд нандин холбоо бий болгох болзооны шинэ апп юм. 2020 онд Маттер ойролцоогоор 400 мянган ам долларын санхүүжилт босгож чадсан. Монжи үүнээс өмнө McKinsey (менежментийн зөвлөх пүүс) -ийн менежментийн менежер, мөн Либерти Партнерс (санхүүгийн зөвлөх пүүс) -ийн захирлаар ажиллаж байсан. Өмнөд Калифорнийн Их Сургуульд бакалавр, Колумбын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
Жигжидсүрэнгийн Ганзориг
Egulen Systems компанийн гүйцэтгэх захирал | Чикаго, Иллиной
Ганзориг нь салбартаа 10 гаруй жил ажилласан туршлагатай, Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн нэгэн юм. Ганзориг нь үйлчилгээний програм хангамжийн шийдлүүдээр дагнан ажилладаг. Салбарынхаа орчин цагын чиг хандлагыг үргэлж анзааран түүнд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож чадаж буйгаараа тус компаниыг зах зээлд амжилт олоход ихээхэн нөлөөлсөн байдаг.
Энд бүртгүүлнэ үү

Шинэ жилийн онлайн арга хэмжээ
Zoom Background:
Шинэ жилийн өмнөх оройг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй чадварлаг монгол залуустай танилцаж өнгөрүүлэх арга хэмжээ зохион байгуулах гэж байна бидэнтэй нэгдээрэй! Энэхүү арга хэмжээгээр та маш олон шинэ хүмүүстэй танилцах боломжыг бид таньд олгох юм.
12-р сарын 30-ны Лхагва гаригт @ 19:00 CST буюу Улаанбаатарын цагаар 12-р сарын 31-ний Пүрэв гарагт @ 9AM цагт уулзацгаая.
Stand-up Comedian
Stand Up Comedian at Comedy Lab
Founder & Teacher at Universal
Mongolia’s Got Talent Participant
Энд бүртгүүлнэ үү

Монголчууд Мэдээллийн Технологийн Мэргэжилтнүүд
Хэлэлцүүлгийн Бичлэг:
“Монголчууд Мэдээллийн технологийн мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг
Бидний энэ удаагийн виртуал ярилцлагын арга хэмжээнд мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцох болно. 12 сарын 9 нд орой @7:00PM CST, монголд 12 сарын 10 нд өглөө @9:00AM-д уулзацгаая.
Үйл ажиллагааны хөтөлбөр:
Эхний 45 минут | Хэлэлцүүлэг | Цэрэнраашийн Хангай хөтлөн явуулна.
45 минут | Чөлөөт асуулт хариултын цаг | Зочин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Оюума Буяндэлгэр
Manager at Deloitte | Chicago, IL
Оюума нь Deloitte Consulting-ийн SAP ERP -н хэсэгт зөвлөх менежер юм. Түүний гол үүрэг бол инноваци, стандартчилал, автоматжуулалтаар дамжуулан томоохон байгууллагуудад санхүүгийн шийдэл гаргахад дэмжлэг үзүүлэх юм. Оюумаа нь SAP ECC 6.0 ба S / 4 HANA технологийн шийдлийг хэрэгцээт байгууллагад танилцуулах, нутагшуулах талаар мэргэшсэн мэргэжилтэн бөгөөд өмнө нь эмийн томоохон байгууллагуудыг S / 4-ийн дизайн, бүтээн байгуулалт, төслийн мөчлөгийг удирдан чиглүүлэх үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай. University of Dallas -н MBA, МУИС-ийн Олон улсын эдийн засгийн харилцааны бакалаврын зэрэгтэй.
Чинзориг Даваацэрэн
Cloud Infrastructure Engineer at PWC | Chicago, IL
Чинзориг нь PWC-ийн үүлэн технологийн инженер. Тэрээр инженерийн багийг ахлан ажилладаг. Тэдний баг дэлхийн зах зээл, татвар, дижитал лаборатори, дижитал шүүх үйлчилгээнд илүү төвлөрөн ажилладаг. PwC-д ажиллахаас өмнө тэрээр Үүлэн тооцоолол ба хувиргалтыг хурдасгах хөтөлбөрийг удирдан ажиллаж байсан. Algo арилжаа, Predictive Analytic чиглэлээр ажилладаг бөгөөд Zacks Investment Research and Acxiom Corp-д ажиллаж байсан. Мэдээллийн шинжлэх ухаан ба хэрэглээний математикийн чиглэлээр University of Central Arka баклавр, Компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр Northwestern University мастерийн зэрэгтэй. Чөлөөт цагаараа ширээний теннис, салхинд гарах дуртай.
Наоми Бэлэгбаяр
Senior Cloud Associate at BDO USA | San Francisco, CA
Наоми бол BDO USA LLP Third Party Attestation practice-д ахлах ажилтан. Голдуу үүлэн системд суурьласан технологийн харилцагчидад болон HIPAA / HITECH / ISO 27001 шалгалтанд чиглэсэн SOC1, SOC 2, SOC3- тайланд төвлөрч ажилладаг. Мөн тэрээр технологи суурьтай санхүүгийн тайлангийн хяналтын дизайн, үйл ажиллагааны үр ашгийг үнэлэхэд тусалж Fortune 500 нээлттэй хувьцаат компаниудын Sarbanes-Oxley Act Compliance тайлан дээр ажиллаж байсан. Даатгал, химийн бодис, санхүүгийн салбар зэрэг олон салбарт ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн томоохон ERP системүүд дээр ажиллаж туршлага хуримтлуулсан. Наоми Park University -г Санхүүгийн мэргэжлээр төгссөн бөгөөд одоогоор CPA гэрчилгээ авахаар бэлдэж байгаа. Тэрээ Bay Bay CPA Society болон IIA зэрэг байгууллагуудад хамрагддаг.

Энэ хүнд үед зүтгэж буй баатрууддаа талархах уулзалт
MNG Summit энэ удаа Ковид - 19 гэх хэцүү цаг үед баатарлагаар зүтгэж буй эрүүл мэндийн салбарынхан болон бусад бүх ажилчиддаа талархалаа илэрхийлэх уулзалт зохион байгуулж байна. Монголын цагаар 11 сарын 26-нд ѳглѳѳ 9 цагаас бидэнтэй нэгдээрэй!
Энд бүртгүүлнэ үү

Монголчууд Уран Бүтээлчид
Хэлэлцүүлгийн Бичлэг:
“Монголчууд Уран Бүтээлчид” Онлайн Хэлэлцүүлэг
Бидний энэ удаагийн виртуал ярилцлагын арга хэмжээнд артист, muralist, art director, болон хүүхэлдэйн киноны уран бүтээлч нар оролцох болно. 10 сарын 2 нд буюу энэ баасан гаригийн орой @6:30PM CST, монголд 10 сарын 3 буюу хагассайн өдрийн өглөө @7:30AM-д уулзацгаая.
Үйл ажиллагааны хөтөлбөр:
Эхний 45 минут | Хэлэлцүүлэг | Мөнхбатын Янжинлхам хөтлөн явуулна.
45 минут | Чөлөөт асуулт хариултын цаг | Зочин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Зураач, muralist | Heesco TM
Зураач Heesco нэрээрээ олонд танигдсан Хүрэлбаатар овогтой Хоснаран нь Австралийн Мельбурн хотод ханын болон дүрслэх урлагийн зураачаар ажилладаг. Тэрээр Сиднейн Урлагийн Коллежийг 2005 онд дүрслэх урлагийн бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд түүнээс хойш энэ салбартаа нэрээ таниулж яваа уран бүтээлч юм. Хорин жилийн хугацаанд тэрээр 7 бие даасан үзэсгэлэн, маш олон хамтарсан үзэсгэлэн, олон улсын хамтарсан төслүүдийг удаа дараа зохион байгуулж, үндэсний болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олонд түгээж байсан. Түүний зургийн санаа нь улс төр, нийгэм, урлаг, комик ном, поп урлаг, монгол соёл, хийсвэрлэл зэргээс үүдэн бий болсон байдаг. Түүний уран бүтээл нь өөрийн гэсэн өвөрмөц төрх, техникийн ур чадвар, түүний нүр их хүчин чармайлтаар бусдаас ялгарч харагддаг.
Art Director | Publicis
Номин нь одоогоор Сиэтл хотод зар сурталчилгааны салбарт Art director-р ажилладаг. Тэрээр Virginia Commonwealth University Brandcenter-т Branding / Art Direction чиглэлээр мастерийн зэрэг хүртсэн. Түүний ажлын туршлагаас дурьдвал T-Mobile, Netflix, 20th Television, Nestle, Unilever, Miller Lite зэрэг компаниудад багтана.
Цолмонжаргал овогтой Бат-Оргил
Үүсгэн байгуулагч & CEO | Gertoon
Цолмонжаргалын Бат-Оргил сэтгүүлч мэргэжилтэй нэгэн. Beer nighy studio -ийн багийн гишүүн. 2017 оноос эхлэн Оннц Дүмд анимейшны Артист (Дамбжаа, Сандаг, Гомбжоо ахын дүрүүдэд тус тус дуу оруулж байсан), background зураач, sound special effect хийдэг байсан. 2020 оноос эхлэн Гэртүүн компаныг санаачлан байгуулж Мөнх Тунх анимейшны зохиолч найруулагчаар ажиллаж байна.

Тусгай хэлэлцүүлэг: Монгол хэл
Хэлэлцүүлгийн Бичлэг:
Монгол Хэлний Тухай Онлайн Хэлэлцүүлэг
9 сарын 22-ны СST цагаар 6:30pm, Улаанбаатарт 9 сарын 23-ны өглөө 7:30am цагт уулзацгаая!!!
Үйл ажиллагааны хөтөлбөр:
Эхний 45 минут | Хэлэлцүүлэг | Загдбазарын Ганаа хөтлөн явуулна
45 минут | Нээлттэй асуул хариулт
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Тогочогийн Энхбат
Ерөнхий Редактор | Өвөр Монголын Xүний Эрхийн Mэдээллийн Өртөөг (ӨМХЭМӨ)
Тогочогийн Энхбат нь 1972 онд Өвөр Монголд төрж, 1998 онд АНУ-д ирсэн. Тэрээр 2001 онд Нью-Йоркт байрлах Өвөр Монголын Xүний Эрхийн Mэдээллийн Өртөөг (ӨМХЭМӨ) байгуулж түүнээс хойш өнөөг хүртэл захирлаар болон англи, япон, хятад, монгол хэл дээр хэвлэгдэн гардаг ӨМХЭМТ-н “South Mongolia Watch” мэдээллийн товхимлын ерөнхий редактороор ажилладаг. Энхбат нь АНУ-д 1998 онд АНУ-д ирснээс хойш НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, НҮБ-ын уугуул иргэдийн байнгын форум, НҮБ-ын цөөнхийн асуудлаарх форум, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, БНХАУ-ын асуудлаархи АНУ-ын Конгрессын комисс, АНУ-ын Төрийн департамент, Европын парламент, Шотландын парламент зэрэгт Өвөр Монголын хүний эрхийн нөхцөл байдлын талаар үнэн бодиттой мэдээлэлийг хүргэхээс гадна TIME magazine, CNN, New York Times, Wall Street Journal, Washington Post, BBC, The Guardian, Reuters, Voice of America and Radio Free Asia зэрэг томоохон мэдээллийн хэрэгслүүд болон бусад олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар ярилцлага өгч байсан. Түүний бүтээж туурьвсан ажлуудаас дурьдвал Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын намтар, Доктор Джаб Наминов Бурчиновын Халимаг түмний иргэний эрхийн төлөө тэмцэл, НҮБ-ын уугуул иргэдийн эрхийн тухай тунхаглал, Доктор Джин Шарпын Диктатураас Ардчилал руу, н улс төрийн хоригдол, хүний эрхийн хамгаалагч Хадагийн Өвөр Монголоос гарах арга зам, Доктор Огнос Цогтын Монголын тал нутагт хийсэн геноцид гэх зэрэг орчуулгын томоохон ажлууд байна. Тэрээр Монгол, Хятад, Япон, Англи хэлээр ярьдаг.
Мягмарын Саруул-Эрдэнэ
Хэл Шинжээч, Орчуулагч, Нийтлэлч, Сурган Хүмүүжүүлэгч
Саруул-Эрдэнэ нь 1994 онд МУБИС-ийг Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгссөн ба улмаар 1996 онд магистр, 2002 онд докторын зэргийг Хэл шинжлэлийн ухаанаар хамгаалсан. Тэрээр 2000-2001 онд Истанбулын их сургууль, 2002-2007 онд Индианагийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан. . 2008-2019 онд АНУ-ын Төрийн Департаментын Гадаад Харилцааны Дээд Сургуульд багшаар ажилласан бөгөөд 2019 оноос хойш КНС-д Монгол номын мэргэжилтэн хийж байгаа билээ. . Саруул-Эрдэнэ нь мөн АНУ дахь Монгол Соёлын Төвийн тэргүүн, Өдрийн сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч, СУИС-ийн зочин профессорын ажлыг давхар гүйцэтгэдэг.

Монголчууд Ашгийн Төлөө Бус Үйл Ажиллагаа Эрхлэгчид
Хэлэлцүүлгийн Бичлэг:
“Монголчууд Ашгийн Төлөө Бус Үйл Ажиллагаа Эрхлэгчид” Онлайн Хэлэлцүүлэг
9 сарын 18-ны Баасан гаригт СST цагаар 6:30pm, Улаанбаатарт бямба гаригийн өглөө 7:30am цагт уулзацгаая!!! Бид энэ удаагийн онлайн арга хэмжээндээ монголд ашгийн төлөө бус үйл ажиллагаа эрхлэгч залуучуудын төлөөллүүдийг урьж оролцуулахаар болсон байгаа.
Үйл ажиллагааны хөтөлбөр:
Эхний 45 минут | Хэлэлцүүлэг | Төмөрбатын Тэмүүлэн хөтлөн явуулна.
45 минут | Чөлөөт асуулт хариултын цаг | Зочин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Гүйцэтгэх захирал | Зориг сан
Маралмаа нь Монголын тэргүүлэх ашгийн бус байгууллагуудын нэг болох Зориг сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус байгууллага нь ардчилал, залуучууд тэдний боловсрол, олон нийтийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрүүдээрээ олон нийтэд танигдсан. Тэрээр өмнө нь энэхүү байгууллагатаа хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, ажилгүй залуучууд зэрэг нийгмийн эмзэг бүлгийг чадавхижуулах шинэлэг хөтөлбөр боловсруулж байжээ. Энэ ажил үүргээс гадна тэрээр Дэлхийн эдийн засгийн форумын Global Shapers Community-д ажиллаж, Young Professionals 'Group-Mongolia-ийн удирдах зөвлөлд мөн харьяалагддаг. Маралмаа нь Brigham Young University-ldaho-д суралцаж, Обама Фо-гоор сонгогдож байсан юм.
Төслийн Туслах | Олон Улсын Цагаачлалын Байгууллага
Сэрд-Янживын Мөнхчулуун нь НҮБ-ын Цагаачлалын агентлаг болох ОУБ-ын Монгол дахь хүний наймаатай тэмцэх мэргэжилтэн бөгөөд хүний наймааны хохирогчдыг аюулгүй эх оронд нь авчрах, хүний наймааны эсрэг төслүүдийг хэрэгжүүлдэг. Тэрээр МУИС-ийн Гадаад харилцааны сургуулийн Олон улсын харилцааны бакалавр, БНСУ-ын Сөүл хотын EWHA Woman’s их сургуулийн Олон улсын судлалын магистр зэрэгтэй. Тэрээр сүүлийн 8 жилийн хугацаанд дотоодын болон олон улсын төрийн бус байгууллагуудад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод тусламж үзүүлэх, хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг чадавхижуулах, хүний наймааны хэргийг илүү сайн хянан шийдвэрлэх, эмзэг бүлгийн залуу охид, эмэгтэйчүүдийг хүнд хөдөлмөр, бэлгийн боолчлолоос хамгаалахь урьдчилан сэргийлэх, мэдлэг, боловсрол олгох чиглэлээр ажиллаж байна.
Grants Officer | Urgent Action Fund for Women's Human Rights
Бэлгүүн нь бага наснаасаа эмээ, өрх толгойлсон ээжээсээ энэ төрлийн амьдралын талаар асар их сургамж авч өссөн. Тиймдээ ч хүний эрх, эмэгтэйчүүдийг дэмжих хүсэл эрмэлзэл нь түүний сэтгэл дотор гүн шингэсэн байдаг. Энэхүү туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагынхаа үр дүнд тэрээр бүх эмэгтэйчүүдэд эдийн засаг, улс төр, нийгмийн шударга ёсыг сахиулах үүрэг хүлээсэн хүн гэж өөрийгөө үздэг. Бэлгүүн нь өөрөө цагаач мөн нийгмийн цөөнх тул энэ байдал нь түүнийг охид бүсгүйчүүд болон нийгмийн цөөнх хүмүүст өөрсдийгөө нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхэд нь туслах мөн цаашид ч тийм байх тогтвортой нийгмийг бий болгоход өөрийн эрхгүй хөтөлдөг. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүдийг гадуурхдаг эцгийн эрхт ёс болон дарангуйлагч бүх системийг татан буулгах чин эрмэлзэлтэй байдаг. UAF-д элсэхээсээ өмнө Бэлгүүн Калифорнийн хамгийн том CalAsian худалдааны танхимд хөтөлбөрийн менежерээр ажиллаж байсан. Мөн Сан-Франциско дахь Монгол Улсын Ерөнхий консулын газарт эдийн засаг, улс төрийн хөгжлийн стратеги судлах ажилд дадлага хийж байсан. Тэрээр Сан Францискогийн Их Сургуулийн Хүний эрх, олон улсын судлалаар магистр, Дэвис дэх Калифорнийн Их Сургуулийн Олон улсын харилцааны чиглэл, тэр дундаа голчлон энх тайван аюулгүй байдал чиглэлээр баклаврын зэрэг хүртсэн.
Газрын Захирал | People In Need
Тим нь Азийн орнуудын засгийн газруудыг дэмжин ажиллаж, тэр дундаа бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд хамтын ажиллагааг хөгжүүлэх, санхүүжилт босгоход үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байсан арав гаруй жилийн туршлагатай. Мөн Монголд хүний эрх, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр олон жил ажиллаж байсан. Одоогоор People In Need газрын захирлаар ажиллаж байгаа. Сайн сайхан ертөнцийг бүтээхийн тулд үүнийг илүү хүртээмжтэй болгохоос бүх зүйл эхэлнэ гэж тэрээр итгэж явдаг.

Монгол Судалгааны Шинжээч Мэргэжилтнүүд
Хэлэлцүүлгийн Бичлэг:
“Судалгааны Шинжээч Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг
Ес дэхь виртуал арга хэмжээндээ зориулж бид монгол судалганы шинжээчдийг урьж оролцуулж байна!
Үйл ажиллагааны хөтөлбөр:
Эхний 45 минут | Хэлэлцүүлэг | Д. Жанцанхорол, МPA Колумбийн их сургууль, хөтлөн явуулна Сүүлийн
45 минут | Чөлөөт асуулт хариултын цаг | Зочин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Судалгааны Шинжээч, Эрчим Xүчний Бодлогын Cудалгааны Сан
О.Баттулга нь Вашингтон хотноо Эрчим хүчний бодлогын судалгааны санд байгалийн хий, газрын тосны бодлого, зах зээлийн судалгаа хийдэг. Тэрээр инноваци, эрчим хүч, технологийн бодлогын чиглэлээр АНУ-ын хэд хэдэн байгууллагад ажилласан туршлагатай. Мөн Монголд төрийн бодлогын судалгааны газар (Стратегийн судалгааны хүрээлэн), олон улсын байгууллагуудад ажиллаж байсан. Жонс Xопкинсийн Олон улсын судлалын сургуулийн эрчим хүчний бодлого, олон улсын эдийн засгийн мастерийн зэрэгтэй.
Судалгааны шинжээч, Нью Иорк дахь Төрийн Нөөцийн Сан
Монголд санхүү эдийн засгийн дээд сургуульд 2 жил суралцаад Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Оакланд хотын Laney Community College-д ирж суралцсан. Тус сургуулиасаа Беркли дэхь Калифорнийн их сургууль руу шилжин суралцаж эдийн засгийн мэргэжлээр шилдэг төгсөгчийн нэгээр шалгарч сургуулиa амжилттай төгссөн. Суралцаж байх хугацаандаа сургуулийн дэргэдэх хөдөлмөр ажил эрхлэлтийн судалгааны хүрээлэнгийн цалин, хөдөлмөр эрхлэлтийн динамикийн төвд 2 жил судалгааны туслах ажилтнаар ажилласан. Мөн 3-р курсынхаа зун Доктор бэлдэх эрчимжүүлсэн сургалтанд сонгогдон хамрагдаж байсан. Төгсөх зундаа сургуульдаа бакалаврын оюутнуудад эдийн засгийн хичээл заах туслах багшаар ажиллаж байгаад сургуулиа төгссөний дараа ажиллаж байсан судалгааны төвдөө хагас жил ажиллаад Нью Иорк дахь Төрийн Нөөцийн Санд судалгааны шинжээчээр орон одоо 2 дахь жилдээ ажиллаж байна.
Докторын Оюутан/Туслах Багш, Нью-йорк Мужийн Албани Дахь Их Сургууль
Баттулга нь Нью-Йорк мужийн Албани дахь их сургуульд Төрийн захиргаа, бодлого, судалгаа шинжилгээний чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа. Түүний судалгааны үндсэн чиглэл нь цахим засаглал, цахим хуваагдал, төрийн салбарт шийдвэр гаргах автоматжуулалт зэрэг юм. Тулга нь дотоодын болоод олон улсын салбар хослон ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Монголд Азийн сан, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн Гадаад Хэргийн Яаманд ажиллаж байсан. АНУ-д Лос Анжелес мужийн Хантингтон Парк хотын тамгын газар, Innolume, Inc болон US Market Access Center-д ажиллаж байсан. Тэрээр Өмнөд Калифорнийн их сургуулийн Төрийн удирдлагын магистр, San Jose State University-н Бизнесийн удирдлагын магистр, Олон улсын бизнесийн бакалавр зэрэгтэй. Тэрээр хоккей үзэх, ном унших, шинэ хүмүүстэй уулзаж танилцах дуртай.

Гарааны Бизнес Эрхлэгч Монголчууд
Хэлэлцүүлгийн Бичлэг:
“Монголчууд бол Гарааны Бизнес Эрхлэгчид” Онлайн Хэлэлцүүлэг
Бид энэ удаагийн онлайн арга хэмжээндээ Гарааны бизнесээ амжилттай эрхлэн яваа монгол залуучуудын төлөөллүүдийг урьж оролцуулаж байна.
Хөтөлбөр:
45 мин | Хэлэлцүүлэг | Pepsi Co дэхь Нягтлан бодох бүртгэлийн менежер, Э. Туяа хөтлөн явуулна.
45 мин | Чөлөөт ярилцлагын цаг | Зочин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Батболдын Батжин
"Томужин" энтерпрайзийн үүсгэн байгуулагч, захирал | Улаанбаатар
Батболдын Батжин нь "Томужин" энтерпрайзийн үүсгэн байгуулагч, захирал. Монголоос гадна англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрээр АНУ-ын Виллямс либерал артс коллежийг олон улсын харилцаа, франц соёл судлалын чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Коллежоо төгсөж Монголд ирээд Томужин академи, Томужин Дижитал, Томужин ахлах сургууль зэргээс бүрдэх Томуужин энтерпрайзийг үүсгэн байгуулсан. Томужин энтерпрайз нь монгол оюутан залууст ирээдүйн зорилгодоо хүрэхэд нь туслах мэргэжлийн багш, зөвлөхүүд мөн администраторуудтай нягт холбоотой хамтран ажилладагаараа онцлог. Эдгээрээс Томужин академи нь Америкийн шилдэг их сургуулиудыг монгол оюутнуудтай холбох зорилготой төрийн бус боловсролын байгууллага юм. Харин Томужин дижитал нь хүмүүст амжилтанд хүрэхэд нь туслах, боловсрол олгох, тэднийг бэлтэх технологийн системийг бүтээхэд чиглэн ажилладаг. Томужин ахлах сургуулийн хувьд бүтээлч, бие даасан, дэлхийг өөрчлөх чадвартай ирээдүйн хойч үеийг бэлдэх зорилготойгоор боловсролын үйл ажиллагаа явуулдаг. Тус сургууль нь сургалтын арга барилдаа Project-Based Learning (PBL) буюу төсөл дээр суурилсан сургалтын арга барилыг түлхүү ашигладаг онцлогтой.
Амарсайханы Уянга
ҮР минь хүүхдийн хувцасны брэндийг үүсгэн байгуулагч, Эхийн сэтгэлээр урлав ХХК-н гүйцэтгэх захирал | Улаанбаатар
Амарсайханы Уянга нь 2017 онд анх ҮР минь брэндийг том хүүдээ зориулан үүсгэн байгуулж байсан. "Шарк танк Монголиа" 2-р улирлын шоу нэвтрүүлэгт оролцсоноор брэнд олонд танигдах болсон. Улс үндэстэн бүрт үндэсний хэлээрээ дамжуулан ойлгогддог үнэ цэн, соёл гэж бий. ҮР минь брэнд нь Монгол гэр бүлийн дотно уур амьсгалыг нэмэгдүүлэх, аз жаргалтай дурсамжийг хадгалах зорилгоор тусгай хэвлэлттэй хүүхдийн хувцас, гэр бүлийн хослол үйлдвэрлээд 3 дахь жилтэйгээ золгож байна. Одоогоор Улаанбаатар хотод 4, хөдөө орон нутагт 4, онлайн 2 платформоор борлуулалтаа хийж байна. Үүсгэн байгуулагч нь 2012 онд МУИС-н газрын кадастр баклавр, 2014 онд ХААИС, ургамлын нөөц-био үйлдвэрлэлийн магистр зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа банк санхүүгийн салбарт ажиллаж эхэлснээр маркетингийн менежментээр дахин суралцаж өдийг хүртэл бизнесийн салбарт ажиллаж байна. Нийтдээ банк санхүүгийн салбарт 4 жил, ЖДҮ-зөвлөх үйлчилгээний чиглэлээр 1 жил, 2019 оноос өөрийн үүсгэн байгуулсан Эхийн сэтгэлээр урлав ХХК -н гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Эрдэнийн Оюунцэцэг
KHADAAN гоо сайхны брэнд үүсгэн байгуулагч | Лос Анжелес
Эрдэнийн Оюунцэцэг нь 2011 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2011-2013 онд Олон Улсын Улаан Загалмай - Монгол дахь салбарт Project Officer хийж байсан. Тэрээр 2014 онд АНУ ирээд 2 жил гоо сайхны талбар, хамтран ажиллах лаборатор, бүтээгдэхүүний судалгаа хийсний эцэст 2016 оны 12 сард KHADAAN брэндийг үүсгэн байгуулан, танилцуулсан болно. KHADAAN брэнд евро стандартын дагуу гоо сайхан болон нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээ АНУ-д үйлдвэрлэн монгол охид бүсгүйчүүдийн хэрэглээг ханган нийлүүлсээр байна. Нэмэлт химийн бодисгүй мөн байгалд ээлтэй, илүү хаягдал гаргадаггүйгээрээ бусад брэндээс давуу талтай ба нийгэмд болон байгаль орчинд илүү хариуцлагтайгаар ханддаг брэнд юм. Гоо сайхны брэнд үүсгэх болсон шалтгаан нь эмзэг харшламтгай арьстай өөртэйгээ адил бүсгүйчүүдэд химийн найрлагайгүй, зөөлөн бүтэцтэй гоо сайхан мөн нүүр будалтын чанартай бүтээгдэхүүнүүдийн АНУ-д үйлдвэрлэн Монгол бүсгүйчүүддээ нэн түрүүнд хүргэх удаагаар Монгол брэндээ дэлхийн зах зээлд таниулах зорилготой ажиллаж байна.

Боловсролын Салбар Дахь Монголчууд
Хэлэлцүүлгийн Бичлэг:
“Боловсролын Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг
7 сарын 24-ны Баасан гаригт СST цагаар 6:30 PM, Улаанбаатарт бямба гаригийн өглөө 7:30 AM уулзацгаая!!! Бид энэ удаагийн онлайн арга хэмжээндээ боловсролын салбарт амжилттай яваа монгол залуучуудын төлөөллүүдийг урьж оролцуулаж байна.
Хөтөлбөр:
Эхний 45 минут | Хэлэлцүүлэг | Hathaway Dinwiddie дэхь BIM төслийн инженер Загдбазарын Ганаа хөтлөн явуулна.
Сүүлийн 45 минут | Чөлөөт асуулт хариултын цаг | Зочин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Зургаанжингийн Энхмөнх
"Сант" Дунд Сургуулийн Захирал
Энхмөнх нь Массачусетсийн Технологийн Сургуулийн анхны монгол төгсөгч бөгөөд одоогоор Mонгол дахь "Сант" дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаа билээ. Тэрээр технолoги болон боловсрол аль аль салбарыг чухалчлан авч үздэг бөгөөд хүүхдийн боловсролд технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхэд бүрт зөөврийн компьютер” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Мөн тэрээр Стэнфордын Их Сургуулийг боловсролын чиглэлээр магистрийн зэрэг хүртсэн.
Эрдэнэбилэгийн Шинээ
Blue Sky Xүүхэд Aсрах & Cургуулийн Дараах Өдөр Өнжүүлэх Tөвийн Үүсгэн Байгуулагч, Захирал
Шинээ нь сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийг дэмжих багш мэргэжилээр суралцаж төгссөн ба оюутан байх үеэсээ энэ мэргэжилээрээ ажиллаж эхэлсэн. Тэрээр 2015 оноос Калифорниа мужид зөвшөөрөлтэй “Blue Sky” нэртэй анхны цэцэрлэгээ үүсгэн байгуулж удирдан ажиллаж байна. Тус цэцэрлэг нь Aнгли, Mонгол хос хэлний сургалттай бөгөөд 6 сартайгаас 6 нас хүртэлх хүүхдүүдийн цэцэрлэг болон 6-12 хүртэлх насны хүүхдүүдийн хичээлийн дараах сургалтыг явуулах стандартыг хангасан. Тус программд Лос Анжелес хотын олон Mонгол гэр бүлүүд үр хүүхдүүдээ хамруулж ирсэн ба эцэг эхчүүд маань багшийн ажиллагаанд сэтгэл хангалуун ам сайтай байдаг тул хамрагдах хүсэлтэй олон гэр бүлүүд ээлжээ хүлээж байдаг болжээ. Тус цэцэрлэг нь удаа дараагийн мэргэжлийн хяналтаар өндөр үнэлгээтэй шалгагдаж ирсэн ба түүнийг нь үнэлж Лос Анжелес хотын зүгээс "Та бол манай хотын сахиусан тэнгэрийн элч мөн" гэсэн тодотголтой гэрчилгээ, өргөмжлөл хүртэж байлаа. Шинээ багш нь Хүүхдийн хөгжмийн боловсролыг дэмжих "Music Together" дуу хөгжимийн сургалтыг явуулах багшийн эрхээ 2018 онд авсан ба хотынхоо Mонгол хүүхдүүдийн шинэ жилийн арга хэмжээг удаа дараа зохион байгуулж ирлээ. Хүүхдийг чин сэтгэлээсээ хайрлаж, мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлж байдаг түүний чин хүсэл бол илүү олон Mонгол хүүхдүүддээ хүрч ажиллахын тулд цэцэрлэгээ үргэлжлүүлэн Хүүхдийн Xөгжлийн Tөв ( Childcare Center ) болгох явдал ажээ.
Даваасамбуугийн Ганмаа
Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Их Сургуулийн Багш, Дэд Профессор
Тэрээр санамсаргүй түүврийн байдлаар витамин D3-ийг Монгол Улсын 8,851 сургуулийн насны (6-16 насны) хүүхдүүд дээр олж илрүүлэх, тэдэнд хэрхэн нөлөөлж байгаа судалгааг хийсэн. 2004 оноос хойш Монголд хоол тэжээлийн талаарх судалгаа хийх мөн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Эрүүл мэндийн санаачилга ТББ-ийг байгуулан үйл ажиллагааг удирдан явуулсан бөгөөд 2016 онд Харвардын их сургуулийн туслан гүйцэтгэгч судалгааны байгууллага болсон байна.

Хуульчтай ярилцах шууд асуулт хариулт
Хэлэлцүүлгийн Бичлэг:
Хуульчтай ярилцах шууд асуулт хариулт онлайн уулзалт
7 сарын 14-ний Mягмар гаригт CDT 5:30 – 6:30 РМ уулзацгаая!!! Саяхан АНУ-н цагаачлалын албанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэлийг хүргэх гэж байна.
Хөтөлбөр:
15 минут | АНУ-н цагаачлалын албанаас гаргасан мэдээллийг Д.Жанцан товч танилцуулах, тайлбарлах.
45 минут | нээлттэй асуулт хариулт Дука асуултанд хариулт өгнө.
Зочин оролцогчийн товч танилцуулга:
Баатарчулууны Дука
DB Associates Өмгөөлөгч | Chicago
Тэрээр Chicago-Kent College of Law-г эрх зүйч мэргэжлээр төгссөн. Чикаго хотод төвтэй DB Associates-д 2013 оноос хойш хуульчаар ажиллаж эхэлсэн бөгөөд цагаачлалын асуудлаар монголчуудтай хамтран ажиллахаас гадна иргэний болон эрүүгийн хэрэг, үл хөдлөх хөрөнгө, бизнесийн байгууллагын хууль эрх зүйн чиглэлээр мөн ажиллладаг. Дука нь цагаачдын эрхийг хамгаалах тал дээр ихээхэн анхаарал хандуулан ажилладаг тул өнгөрсөн жилийн MNG Summit - н үйл ажиллагаанд маань оюутнуудад зориулан семинар зохион байгуулсан.
Холбоо барих мэдээлэл:
Website: https://dbassociatesltd.com/
Email: db.law.consulting@gmail.com
Phone: (847) 802-8216

Банк Санхүүгийн Салбар Дахь Монголчууд
Хэлэлцүүлгийн Бичлэг:
“Банк Санхүүгийн Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг
7 сарын 10-ны Баасан гаригт СST цагаар 6:30PM, Улаанбаатарт Бямба гаригийн өглөө 7:30AM уулзацгаая!!!
Бид энэ удаагийн онлайн арга хэмжээндээ банк санхүүгийн салбарт амжилттай яваа монгол залуучуудын төлөөллүүдийг урьж оролцуулахаар болсон байгаа. Бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллаж буй Egulen Systems -н хамт олонд талархлаа илэрхийлье.
Хөтөлбөр:
45 минут | Хэлэлцүүлэг | Resource Capital Funds уул уурхайн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Төмөрбатын Тэмүүлэн хөтлөн явуулна.
45 минут | Чөлөөт асуулт хариултын цаг | 3очин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Цэрэнраашийн Хангай
Банкир | Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) | Ulaanbaatar
Хангай нь Британы Essex-н их сургуулийг эдийн засгийн чиглэлээр суралцан төгссөн. Rio Tinto компаний Оюу Толгой төслийн эрчим хүчний болон бусад стратегийн төслийн арилжааны шинжээчээр 4 жил, бүс нутгийн хөрөнгө оруулалтын банк, хөрөнгийн биржид 4 жил тус тус ажиллаж байсан арвин туршлагатай. 2015 оноос хойш ЕСБХБ-д ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор байгалийн баялагийн багт буюу уул уурхай, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах, зээл олгох төслүүд дээр өөрийн хувь нэмэрээ оруулан амжилттай ажиллаж байна.
Баттулгын Ука
Morgan Stanley Xөрөнгө Оруулалтын Банкны Шинжээч | San Francisco
Баттулга овогтой Ука нь Brown University -д эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн одоогоор Morgan Stanley-д хөрөнгө оруулалтын банкны шинжээчээр ажиллаж байна. Тус байгууллага нь хувийн хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болон томоохон үйлдвэрлэлийн компаниудад зөвлөгөө өгөхөд төвлөрч ажилладаг. Тэрээр их сургуульд байхдаа ахисан түвшний эдийн засгийн туслах багш мөн бакалаврын оюутнуудад сургуулиа амжилттай төгсөх цаашлаад ажлын карьерт нь туслах үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Бага насандаа Америкад цагаачилж ирсэн ч Монгол - Америк холбоогоор дамжуулан одоогийн хамгийн дотны найз нөхөдтэйгөө танилцсандаа туулийн баярлаж явдаг.
Гантөмөрийн Мөнх-Ариун
Goldman Sachs Xөрөнгө Оруулалтын Банкны Мэргэжилтэн | New York
Мөнх-Ариун нь Нью Йорк дахь Goldman Sachs-н технологи, медиа, телеком группд хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтнээр ажилладаг. 2019 онд Колумбийн Бизнесийн сургуулийн МВА-г төгссөн. Peking их сургуулиас хиймэл оюун ухааны чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн. Колумбийн Бизнесийн сургуульд элсэхээсээ өмнө Улаанбаатар дахь Schulze Global Investments-ийн ахлах шинжээч, Монгол Улсын Хөгжлийн Банкны зээлийн шинжээч байсан. Тэрээр чөлөөт цагаараа бялуу нарийн боов хийх мөн подкаст сонсох дуртай.
Хураангуй:

Уул Уурхайн Салбар Дахь Монголчууд
Хэлэлцүүлгийн Бичлэг:
“Уул Уурхайн Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг
6 сарын 26-ны Баасан гаригт СST цагаар 6:30pm, Улаанбаатарт бямба гаригийн өглөө 7:30am цагт уулзацгаая!!! Бид энэ удаагийн онлайн арга хэмжээндээ уул уурхайн салбарт амжилттай яваа монгол залуучуудын төлөөллүүдийг урьж оролцуулахаар болсон байгаа. Бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллаж буй Egulen Systems -н хамт олонд талархлаа илэрхийлье.
Хөтөлбөр:
Эхний 45 минут | Хэлэлцүүлэг | Resource Capital Funds уул уурхайн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Төмөрбатын Тэмүүлэн хөтлөн явуулна.
Сүүлийн 45 минут | Чөлөөт асуулт хариултын цаг | 4 зочин оролцогчдоос хамгийн их сонирхол татсан мөн асуулт асуухыг хүссэн нэг оролцогчийг сонгон тухайн оролцогчийн хэлэлцүүлгийн өрөөнд хуваагдан орно. Та бүхэн сонирхсон бүхий л сэдвээр манай зочдоос асуулт асууж, хариулт авах боломжтой.
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Гончигийн Цолмон
Seequent компаний Монгол дахь төлөөлөгч, уул уурхайн салбарт технологийн болон мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэгч; Trigteq компанийн үүсгэн байгуулагч
Тэрээр геологич болон гемологич мэргэжилтэй. Монгол болон АНУ-д эрдмийн зэрэг хамгаалж Монгол, АНУ, Хонконг, Бразил, Хятад, Энэтхэг гэх зэрэг олон орны уул уурхай салбарт ажилласан 16 жилийн арвин туршлагатай. Тайланд, Хятад, АНУ-д эрдэнэс судлалын чиглэлээр 2 жил ажилласан. Одоогоор Seequent, Imago, Oreas зэрэг дэлхийн тэргүүлэх компаниудын технологийг монгол дахь гадаад болон дотоодын уул уурхайн компаниудын үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн Канадын тэргүүлэх компаниудтай хамтран Монголд хайгуул, олборлолтод хүний оролцоог багасган, хиймэл ухаан ашиглалтыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Ганбатын Халиунгоо
Азийн Сангийн Хотын Засаглалын Сайжруулах Төслийн Менежер
Халиунгоо нь Фулбрайтын тэтгэлгээр АНУ-н Vanderbilt University-д Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Уул уурхайн салбарт Оюу Толгой ХХК, Сентерра Гоулд Монголиа ХХК гэх мэт томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай. Одоогоор АНУ төвтэй Азийн сангийн Монгол дахь оффист Хотын засаглалыг сайжруулах төслийг удирдаж байгаа. Мөн Монгол дахь Америкад төгсөгчдийн холбоо болон Монголын залуу манлайллын сүлжээ зэрэг байгууллагад ТУЗ-н гишүүнээр ажиллаж байна.
Үржингийн Өнөржаргал
Оюу Толгой ХК-д Уурхайн Инженер
Одоогоор Оюу Толгойн далд уурхайн төслийн богино хугацааны төлөвлөлтийн инженерээр ажилладаг. 2017 онд Канадын Ванкувер дахь University of British Columbia cургуульд уул уурхайн чиглэлээр инженерийн магистрийн зэрэг хамгаалсан. Oюу Толгойн гүний төслүүдэд бизнес хөгжүүлэлтээс авхуулад нилээд олон чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
Бумцэрэнгийн Солонго
Диавик Даймонд Майн (Рио Тинто) Компанид Уурхайн Инженер
Рио Тинто дахь Диавик Даймонд Майн компанийн богино хугацааны төлөвлөлтийн инженерээр ажилладаг. МУИС-ийн Байгаль орчны чиглэлээр бакалавр, Бритиш Колумбийн их сургуулийн уул уурхайн инженерийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. Өмнө нь Канадын Shell, Оюу Толгойн уурхайн уул уурхайн инженерээр ажиллаж байсан. Түүний энэхүү салбарт голчлон ажилладаг чиглэл нь уурхайн төлөвлөгөө (богино болон урт хугацааны аль алинд нь), уурхайн мэдээллийн дүн шинжилгээ хийх, мөн тухайн салбарт шинэлэг технологи нэвтрүүлэх зэрэг юм.
Хураангуй:
“Уул уурхайн салбар дахь Монгол мэргэжилтэнүүд” онлайн хэлэлцүүлэг маань амжилттай болж өнгөрлөө. Бидний урилгыг хүлээн авч оролцсон зочиддоо болон өглөөний үнэтэй цагаа бидэнтэй хуваалцсан бүх оролцогчиддоо баярлалаа. Хэлэлцүүллэгийн Live video- с уул уурхайн салбарын талаарх сонирхолтой яриаг үзэж сонирхоорой.

Кино Урлагийн Салбар Дахь Монголчууд
Хэлэлцүүлгийн Бичлэг:
“Кино Урлагийн Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг
Гурав дахь виртуал арга хэмжээндээ зориулж бид монгол кино найруулагч, продюсер, жүжигчдийг урьж оролцуулж байна!
Хөтөлбөр:
45 мин | Хэлэлцүүлэг | Алтансүхийн Минжин хөтлөн явуулна.
45 мин | Чөлөөт ярилцлагын цаг | Хүссэн асуултаа манай зочдоос чөлөөтэй асуух боломжтой.
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Лхагважавын Бат-Амгалан
Media Crackers-ийн Найруулагч, Продюсер, Зохиолч
Бат-Амгалан (Амга) нь ШУТИС-ийг Радио холбооны инженер мэргэжлээр төгссөн. Дараа нь тэрээр телевиз, зар сурталчилгааны чиглэлээр ажиллаж эхэлсэн. Амга нь BBC, National Geographic Channel, Discovery, CNA, UNICEF, World Bank гэх мэт олон төрлийн олон улсын продакшнд ажиллаж, уран бүтээлээ туурвих боломж олдсонд талархаж явдаг. Түүний хамгийн сүүлийн ажил бол монголын алдарт “Single Ladies ” киноны дөрөвдөх буюу сүүлчийн ангийг найруулах байсан. Түүний өнгөрсөн хугацаанд бүтээсэн “They Sing Up on the Hill” кино нь 2018 онд Ази тивд нэр хүндтэй кино наадам буюу Пусаны олон улсын кино наадамд оролцсон юм.
Сэргэлэнгийн Чингүүн
Nickelodeon-ний Жүжигчин
Чингүн нь 14 настай телевизийн жүжигчин гэдгээрээ олонд танигдсан. 2019 оны "Никельодеон"-ий All That инээдмийн цуврал киноны гол дүрээрээ хамгийн сайн танигдсан жүжигчин юм. Мөн"Miskits" кинонд Жералдийн дүрд тоглож үзэгчдийн сэтгэлд хүрсэн. Чингүүн нь Чикаго хотоос гаралтай монгол америк хүү бөгөөд 6 настайгаасаа олон нийтийн театрт тоглож эхэлсэн. 9 насандаа тэрээр тайзан дээр гарах чухал алхмаа хийн, жүжигчний сургуульд элсжээ. Түүнээс хойш жүжигчин мэргэжлээ улам хөгжүүлж олон сурталчилгаа, богино хэмжээний кино, мэргэжлийн театрын продакшнуудтай хамтран ажилласан. Дараа нь 11 настайдаа Чикаго дахь Laugh Out Loud, Second City театруудад залуучуудын чуулгын гишүүнээр орж хошин урлагийн чадвараа хөгжүүлж эхэлсэн. Энэ нь түүний 2019 онд хэд хэдэн кинонд амжилт гаргахад чухал нөлөө үзүүлсэн. Чингүн нь All That цувралын арваннэгэн цувралд тогтмол тоглодог анхны Азийн Америк жүжигчин болсон нь түүний хувьд томоохон амжилт юм. Тэрээр A3 агентлаг болон түүний менежер Snow Entertainment-н Cinda snow- тай хамтран ажиллаж байгаадаа туйлийн баяртай байдаг. Түүний хобби нь хошин шог, ширээний теннис, төгөлдөр хуур, аниме, хөл бөмбөг, видео тоглоом гэх мэт юм.
Батжаргалын Дөлгөөн
“Гурван Гал”-н Гүйцэтгэх Захирал, Продюсер
Батжаргалын Дөлгөөн (Alexa Khan) нь продюсер мөн жүжигчин. Тэрээр “The Steed” мөн дөрвөн удаагийн хүүхдийн шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн "A World Away" гэх зэрэг олон алдартай киног найруулж байсан. Дөлгөөний A World Away конин дэхь эсрэг дүрийн харь гаригийн ахмадын дүр мөн Monochopsis дахь сэтгэл түгшээсэн байдал болон бусад олон дүрээрээ олонд танигдсан. Тэрээр Айшолпан Нургаивын "Бүргэдийн анчин" хэмээх аудио номыг уншиж олонд хүргэж байсан. Дөлгөөн нь хар багаасаа л жүжигчин, бүжигчин, аэробик гэх мэт олон төрлөөр тайзан дээр гарч дасал болсон. Лос Анжеласт Санхүү, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр бакалаврын зэрэг хүртсэн даруйдаа UBS Financial Services ба Merrill Lynch гэх зэрэг хөрөнгийн менежментийн фирмүүдэд ажлийн карьераа эхлүүлж байсан. Хэдий санхүүгийн чиглэлд сонирхолтой ч кино урлагийн салбарт мөн түүнээс дутахааргүй сонирхолтой байсан. Тиймээс санхүүгийн чиглэлээр ажиллахын хажуугаар театрын продюсер, богино хэмжээний кино, сурталчилгаа, хөгжмийн видео зэргийн найруулагчаар давхар ажилладаг. Чөлөөт цагаа гэр бүл хүүхдүүдтэйгээ өнгөрөөх дуртай.
Норовсамбуугийн Эмили
Продюсер
Эмили нь Калифорниа мужийн Лос Анжелес хотод ажиллаж амьдардаг бие даасан уран бүтээлч юм. 2015 онд Хойдриджийн Калифорнийн их сургуулийг Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцаж төгссөн. Тэрээр сурталчилгааны ажилд найруулагчаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнөөс киноны ажил руу шилжиж байгаа юм. Тэрээр Honda, Lowes, Western Digital, Splendid, Hawai гэх зэрэг брэндүүдийн сурталчилгааны ажилд ажиллаж байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэрээр бие даасан уран сайхны кино, богино хэмжээний кино, телевизийн шоу нэвтрүүлгүүдийг удирдан, найруулж байгаа. Тэр одоо BET болон Family business зэрэг шоунууд дээр ажиллаж байгаа. (The Hollywood Reporter-ийн 2019 оны шилдэг 10 шоунд багтсан).

Black Lives Matter
Black Lives Matter Онлайн Ярилцлага
Бид шударга ёсыг дэмжиж тэдэнтэй нэгдэж байна. Та бүхэн Black lives matter хөдөлгөөний талаар онлайн хэлэлцүүлэгт оролцож бидэнтэй нэгдээрэй.
Хөтөлбөр:
30 мин | Найрсаг хэлэлцүүлэгт ярилцлага | Загдбазарын Ганаа хөтлөн явуулна
15 минут | Нээлттэй асуул хариулт
Зочин Оролцогч:
Antoinette Scully
Хар Арьст Эмэгтэйчүүдийн Судлаач, Уран Зохиолын Төслийн Зөвлөх, Нийгмийн Шударга Ёсны Сурган Хүмүүжүүлэгч
Тэрээр хүмүүсийн хувийн орон зайг зүй ёсны байлгах талаар анхааран ажилладаг, шударга ёсны сургагч багш, утга зохиолын зөвлөх юм. Тэрээр арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй холбоотой асуудал болон уран зохиолын үйл ажиллагаанд олон нийтэд илтгэл тавьдаг, шударга ёсны төлөө өөрийн дуу хоолойгоо хүргэдэг юм. Тэрээр хоёр хүүхдийн ээж бөгөөд Флорида мужийн харуудын хот болох Eatonville-д өсөж , хар арьст хүмүүсийн урлаг, тэдний нийгмийн талаар нэлээдгүй мэдлэг мэдээлэлтэй болж өссөн. Тэрээр багшлахуйн чиглэлд урлаг судлалын магистр, хүмүүнлэг гүн ухаан дахь урлагийн чиглэлээр бакалавр зэрэгтэй, Black & Bookish болон Лос Анжелес хотод төвтэй ашгийн бус Than Sex-Ed байгууллагын үүсгэн байгуулагч юм. Түүний ажил нь нийгмийн тэгш, хүртээмжтэй байдал, боловсрол, одоо байгаагаас илүү сайхан нийгмийг бий болгоход оршдог.

Программ Хангамжийн Салбар Дахь Монголчууд
Хэлэлцүүлгийн Бичлэг:
“Программ Хангамжийн Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд” Онлайн Хэлэлцүүлэг
Хоёр дахь виртуал арга хэмжээндээ Uber, Facebook, Google, Amazon зэрэг шилдэг компаниудад ажилладаг монгол залуусыг урьж оролцуулж байна.
Хөтөлбөр:
45 мин | Хэлэлцүүлэг | Модератор Батсайханы Алта | Түншлэлийн менежер, Amazon Insights
45 мин | Чөлөөт ярилцлагын цаг| Хүссэн асуултаа манай зочидоос чөлөөтэй асуух боломжтой.
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Facebook -т Програм Хангамжийн Инженер
Бэк нь веб хөгжүүлэлтийн талаар эхнээс нь авхуулаад төгсгөл хүртэлх бүх талын туршлагатай мэргэжилтэн бөгөөд Facebook-т орохоосоо өмнө Рио Тинто, Самсунг Электроникс, МобиКом Корпорацид ажиллаж байсан. Бэк нь Петрийн Санкт-Петербург Политехникийн Их Сургуулийн компьютерын шинжлэх ухааны бакалавр, Махариши Олон Улсын Их Сургуулийн (MUM) компьютерын шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. Бек нь гүйлтийн спортоор хичээллэх сонирхолтой. Тэрээр чөлөөт цагаараа хэл сурах, шатар тоглох мөн шатрын олон улсын шалгагч хийх дуртай.
Amazon Дахь IT-ийн Дэмжлэг Үзүүлэх Инженер
Халиун нь Сүлжээний Инженерийн Технологи, Хэрэглээний Мэдээллийн Системийн Технологийн чиглэлээр бакалавр зэрэгтэй. Түүний карьер Японы Токио хотод IBM-ийн Мэдээллийн төвийн техникчээр ажиллаж эхэлсэн бөгөөд олон тооны серверүүд болон дата төвийн тоног төхөөрөмжийг удирдан ажиллаж байсан. Халиун нь Канад руу нүүснийхээ дараа F12 нэртэй компанид карьераа үргэлжлүүлсэн. Help desk-н техникчээр ажиллаж эхэлсэн бөгөөд системийн аналитик, дэвшилтэт тооцооллын шинжээч хүртэл дэвшин ажилласан. Тэр одоо Seattle хотод амьдардаг бөгөөд Амазоны Вашингтон муж дахь хамгийн том төвлөрсөн төв дотор Linux болон Windows серверүүд, Cisco сүлжээний тоног төхөөрөмж, дата төв ба Амазон робот техник хэрэгслийг удирдан дэмжлэг үзүүлэн ажилладаг. Чөлөөт цагаараа тэрээр кино, нэвтрүүлэг үзэх, хүний хөгжлийн тухай ном унших, дараагийн мэргэжлийн гэрчилгээгээ авах талаар судлах мөн гэртэй цэцэг тарих арчлах дуртай.
Uber Дахь Програм Хангамжийн Инженер
Анжи нь Австралд Uber компаний програм хангамжийн инженерээр ажилладаг бөгөөд Uber тэжээвэр амьтан, Uber илгээмж гэх мэт шинэ дэвшилтэд бүтээгдэхүүнүүд мөн цагийн жолооч нарын өргөтгөсөн үйлчилгээн дээр ажиллаж байна . Тэрээр сүлжээний сайт дизайн, хөгжүүлэлт, туршилт, оновчлолыг сайжруулахад ихээхэн анхаарал хандуулдаг. Анжи нь мэдээллийн технологийн чиглэлээр Шинэ Өмнөд Уэльсийн Саут Кросс их сургуулийг бакалавраар төгссөн. Тэрээр энэ ажлынхаа хажуугаар бяцхан хүүхдийнхээ ээж нь байх чухал ажлыг мөн хийдэг.
Audible-ийн Програм Хангамж Хөгжүүлэлтийн Инженер
Өнөболд нь програм хангамж хөгжүүлэлтийн инженерээр Audible-д саяхан ажиллаж эхэлсэн. Түүний баг Амазоны сүлжээн дaхь Audible-н үнэнч хэрэглэгчидийг нэмэгдүүлэх, контекстээрээ дамжуулан тэдэнтэй нягт холбоо тогтооход чиглэдэг. Audible-д орохын өмнө тэрээр Google-н маркетингийн платформ дээр GCP хэрэглэгчийн суурь өсөлтийг хурдасгах Ахлах хөгжүүлэгчээр ажиллаж байсан. Өнөболд нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн Шинжлэх Ухааны Менежментийн Сургуулийн Компьютерийн Шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй, Махариши Олон Улсын Их Сургуулийн Компьютерийн Шинжлэх ухааны магистр зэрэгтэй. Чөлөөт цагаараа сагсан бөмбөг, хүндийн өргөлтөөр хичээллэх дуртай байдаг.
Google-ийн Програм Хангамжийн Ахлах Инженер
Солонго нь NYC дахь Google-д програм хангамж, технологийн ахлах инженерээр ажилладаг. 2016 онд тус компанид элссэнээс хойш Солонго нь яриа таних, Google Docs-ийн back-end, Google Finance-ийн арын хэсэгт ажиллаж байсан. Тэрээр Энэтхэгийн Пьуна их сургуулийн компютерийн шинжлэх ухааны бакaлавр, АНУ-ын Ванкувер, Вашингтоны их сургуулийн компютерийн шинжлэх ухааны мастерийн зэрэг эзэмшсэн.
Хураангуй:
"Монголчууд бол Програм хангамжийн Инженерүүд" виртуал арга хэмжээ ажилттай зохион байгуулагдлаа! Манай зочин оролцогчидын Google, Facebook, Uber, Amazon зэрэг шилдэг технологийн компаниуд дахь карьерийн талаар ярилцлаа. Тус арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс буюу Монгол, Япон, Австрали, Сингапур, Канад, АНУ-аас 80 гаруй хүмүүс оролцлоо. Бидэнтэй өөрийн туршлагаа хуваалцсан зочин оролцогч нартаа баярлалаа!

Судалгаа Шинжилгээний Салбар Дахь Монголчууд
Хэлэлцүүлгийн Бичлэг:
Судалгаа Шинжилгээний Салбар Дахь Монгол Мэргэжилтнүүд Онлайн Хэлэлцүүлэг
Хоёр долоо хоног тутам зохион байгуулж байгаа виртуал цуврал арга хэмжээг эхлүүлэхийн тулд бид одон орон, сэргээгдэх эрчим хүч зөрөг төрөл бүрийн салбарын эрдэм шинжилгээний мэргэжилтнүүдийг урьж оролцуулахаар бэлдээд байна. Тус арга хэмжээ нь ерөнхий хэлэлцүүлэг, үүний дараа чөлөөт асуулт хариултаар үргэлжлэх болно. Хэлэлцүүлэгээс өмнө камер, микрофоноо ажиллаж байгаа эсэхийг шалгаж үзээрэй.
Зочин оролцогчдын товч танилцуулга:
Охай Мужийн Их Сургуулийн Nasa Hubble-ийн Судлаач
Төгөлдөр нь астрофизикч мэргэжилтэй бөгөөд одоогоор Охай мужийн их сургуульд NASA Hubble-д ажиллаж байна. Тэрээр асар олон од болон хэт ягаан туяанд онцгой анхаарал хандуулж, өндөр энерги астрофизикийн онол болон тооцооллыг түлхүү сонирхдог. Тэрээр хэт ягаан туяаны дэлбэрэлтийн механизм, нейтрон од ба хар нүх үүсэх, хүнд элементүүдийн гарал үүслийг ойлгоход төвлөрсөн судалгааны ажил хийсэн. Тэрээр 2007 онд АНУ-д ирсэн бөгөөд Аризонагийн их сургууль (BSci, 11'), Калифорнийн Санта-Крус (PhD, 16') зэрэг зэрэгтэй.
Дэлхийн Инновацийн Хүрээлэнгийн Судалгааны Ажилтан, Орон Зайн Болон Эдийн Засгийн Шинжилгээ
Оюут нь газарзүйн мэдээллийн шинжлэх ухааны магистр, Кларк их сургуулийн эдийн засаг, газарзүйн чиглэлээр бакалаврын зэрэгтэй. Карьерийнхаа туршид тэрээр нийгэм, эдийн засгийн судалгаа, шинжилгээнд хамрагдах, хүрээлэн буй орчны асуудал манай дэлхийд хэрхэн нөлөөлж байгааг түлхүү сонирхон судалдаг. Дэлхийн Инновацийн хүрээлэнд Оюут нь тогтвортой хөгжил, цаг уурын өөрчлөлт, ойгүйдэлтэй холбоотой судалгааны төслүүдэд эдийн засгийн болон орон зайн шинжилгээ хийх ажлыг хийсэн. Тэрбээр ойгүйдэлийг бууруулах, ойжуулалтыг хурдасгах орон нутгийн болон үндэсний бодлого төлөвлөлт ба үнэлгээ хоёрын хоорондын уялдаа холбоог анхаарч ажилладаг. Чөлөөт цагаараа найзуудтайгаа хөл бөмбөг тоглож, үкэлэлэ тоглох, хэл сурах дуртай.
Exelon Корпорацийн Стратегийн Менежер
Ууганбаяр нь 2016 онд дээрх компанид элссэнээс хойш тус корпорацийн R&D түншлэлийн хөтөлбөрт цэвэр устөрөгчийн үйлдвэрлэл, эрчим хүч хадгалах, одоо байгаа цөмийн флотийг эргүүлэн хөгжүүлэх технологи зэрэг анхдагч эрчим хүчний технологид төвлөрч ажилладаг. Тэрээр нь MIT-ийн Цөмийн шинжлэх ухаан ба инженерийн чиглэлээр дулааны гидравлик, тооцооллын судалгааны материалаар бакaлавар болон докторын зэрэг хүртсэн өмнө нь Францын Женерал Электрик, Токиогийн Цахилгаан эрчим хүчний компанид R&D багт ажиллаж байсан.
Санта Барбара Дахь Калифорнийн Их Сургуулийн Химийн Инженерийн Доктор
Цацрал нь химийн инженерийн ухааны доктор. Калифорнийн их сургуулийн Санта Барбара дахь химийн инженерийн доктор горилогч. Түүний судалгаа нь цетеролитийн катализаторын атомын хэмжигдэхүүнийг ойлгож тайлбарлахад чиглэгддэг. Тэрээр 2016 оны Мичиганы их сургуулийн Summa Cum Laude химийн инженерийн бакалаврын төгсөгч. Монголд төрж ирсэн тэрээр Мичиганы Их Сургуульд монголын нийгэмлэгийн талаар олон нийтэд сурталчлах соёл, нийгмийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах зoрилгоор Монголын Соёлын Байгууллагыг (МХО) байгуулсан. Чөлөөт цагаараа гүйлтийн спортоор хичээллэдэг бөгөөд одоо дараагийн марафонд бэлтгэлээ базааж байна.
Хураангуй:
Бидний анхны виртуал арга хэмжээ маш нарийн мэргэжлийн бөгөөд нөгөө талаар их хөгжилтэй болж өнгөрлөө. Монголын судлаачид хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй бөгөөд тэдний нээлтүүд бидний эргэн тойрны бүхий л ертөнцөд олон талаар нөлөөлж байдаг. Тус арга хэмжээнд оролцсон танд баярлалаа!