MNG SUMMIT 2020

2020 Summit Postponed

Бидний боловсрол, мэргэжлийн хөгжил, нэтворкингд чиглэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  арга хэмжээ болох MNG summit үйл ажиллагааны энэ жил хойшлогдлоо.

 

Сайн байцгаана уу

Сүүлийн  өдрүүдэд коронавирустай (COVID-19) холбоотой асуудал тулгараад байгаа тул Бостон хотод болохоор төлөвлөгдөж байсан MNG summit уулзалтыг хойшлуулахаар шийдсэнг дуулгах болсонд гүнээ харамсаж байна. Энэхүү шийдвэр нь манай багийн хувьд амаргүй шийдвэр байсан боловч  оролцогчид, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, Монгол Улсын Элчин сайдын яам, Centers for Disease Control, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэргийн санал хүсэлт, заавар зөвлөмж, удирдамж зэргийг харгалзан үзэж энэхүү шийдвэрийг гаргалаа. Бидний эрхэм зорилго бол хойч үеийн монголчуудыг бэлдэх бөгөөд үүнд таны эрүүл мэнд хамгийн чухал зүйл юм.

Бүх оролцогчид Eventbrite төлбөрөөс бусад бүртгэлийн хураамжийг буцаан авах боломжтой. Хэрэв та буцаан олголт авахыг хүсч хүсэж байвал бидэнтэй холбоо барина уу. (contact@mngsummit.org) Таны тасалбар тус үйл ажиллагаа дахин зарлагдах хүртэл хүчинтэй байх тул хэрвээ та хүсвэл хадгалах, дараа дахин ашиглах боломжтой.  Нислэгийн тийз болон буудаллах газартаа захиалга хийсэн, урьдчилан төлсөн байгаа бол тухайн компани, зочид буудал зэрэгтэй холбогдон тэндэнд үүнийг цуцлах уян хатан нөхцөл байгаа эсэх зэргийг шалгаж үзэхийг зөвлөж байна. Хэрэв танд бидний зүгээс ямар нэгэн туслалцаа хэрэгтэй бол бидэнтэй холбогдоорой.

Тус үйл ажиллагаа дахин  зарлагдах үед үндсэн илтгэгчид болон зочин оролцогчид маань бидний  урилгыг дахин хүлээн авч үйл ажиллагаанд оролцохоо илэрхийлсэнд туулийн талархаж байна. Бид дараагийн саруудад үйл ажиллагаагаа улам сайжруулахын тулд хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. "Монголчууд _____" карьер хөгжлийн сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр үргэлжлүүлэн явуулах юм.  

Танд ямар нэгэн тодруулах зүйл байвал бидэнтэй цаг алдалгүй холбоо бариарай. Энэ хүнд хэцүү цаг үед сэрэмжтэй, ухаалаг байж, биеэ бодоорой. Удахгүй аз жаргалтайгаар эргээд уулзана гэж найдаж байна!

 

Хүндэтгэсэн,
MNG Summit 2020 зохион байгуулах баг

 

Илтгэгч нар


Khat copy.png

Зоригийн Хат

Хөрөнгө оруулагч | Innospark Ventures

Хат нь Бостонд төвтэй, шинэ английн нутаг дэвсгэр дэх хиймэл оюун ухаанд чиглэсэн компаниудад төвлөрөн хөрөнгө оруулалт хийдэг компанид хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажилладаг. MIT их сургуулийн манлайлал, хиймэл оюун ухаан, нийгмийн нөлөө чиглэлд түлхүү анхаарч MBA зэрэг хүртсэн.

Key note speaker_Nami.png

Болдын Нами

Ахлах зөвлөх | EY PAS

Нью Йорк хотод байрлах EY PAS компанид ирээдүйд бидний хийж буй ажил хэрхэн өөрчлөгдөх тал дээр ахлах зөвлөхөөр ажилладаг. Одоогийн байдлаар тэрээр хиймэл оюун ухаанд төвлөрсөн Глобал PAS дэвшилтэт технологийн лабораторийн хүргэлтийн удирдагчаар ажиллаж байна.

 

Зочин оролцогчид


Gereltuya copy.png

Төмөрбаатарын Гэрэлтуяа

Хийлч | Poema String Quartet, Northbrook Symphony

Гэрэлтуяа 7 настайгаасаа хийл хөгжим тоглож эхэлсэн бөгөөд Италийн Адриатикийн Нэгдсэн олон улсын коллеж, Бостон дахь Бостоны консерваторид тэтгэлэг хүртэж байсан. Тэрээр 2014 онд Ерөнхийлөгч асан Билл Клинтоны залуу удирдагчдад зориулан зохион байгуулсан Клинтоны дэлхийн санаачилгын бага хуралд оролцож, “UB Project” төслөө танилцуулж байсан юм.

Battsooj copy.png

Увшийн Батцоож

Manager in the Digital Identity Innovations team | Accenture

Батцоож нь биометр, Blockchain тодорхойлох зэрэг дээр голчлон ажилладаг. Нью-Йорк хот дахь Accenture-д элсэж, кибер аюулгүй байдлын стратегид төвлөрөн ажиллаж, үйлчлүүлэгчдэд кибер аюулгүй байдлын төлөв байдлыг сайжруулах, өөрчлөгдөж буй аюулт үзэгдэл дэх кибер эрсдэлийг бууруулах талаар зөвлөмжөөр ханган ажилладаг.

 
Oyuntuya copy.png

Мөнхбатын Оюунтуяа

Эрдэмтэн | SQZ Biotechnologies

Мөнхбатын Оюунтуяа нь SQZ-д биотехнологийн чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд Массачусетсийн их сургуулийн химийн докторын зэрэг хамгаалсан. 

download.jpeg

Энхбаатарын Тэмүгэ

Программ хангамжийн инженер | Google

Тэмүгэ нь Google-н зар сурталчилгааны багт программпрограм хангамжийн инженерээр ажилладаг. Байгууллагууд Google дэх  зар сурталчилгаагаа илүү үр дүнтэй болгоход нь туслах зорилгоор хувийн зөвлөхийн системийг бий болгоход түлхүү анхаарч ажиллаж байгаа. Өмнө нь тэрээр Yext компанид инженерээр ажиллаж байсан. Тэрээр MIT их сургуулийг Компьютер шинжлэх ухаан, инженерчлэлийн бакалавр зэрэгтэй төгссөн.

 

Семинарын удирдагч


Buya copy.png

Батын Буяа

Үүсгэн байгуулагч, програм хангамжийн инженер | Metawise LLC 

Буяа нь өөрийн боловсруулсан content management system-д үндэслэн Metawise хэмээх өөрийн компанийг үүсгэн байгуулсан бөгөөд одоо 200 гаруй үйлчлүүлэгчтэй үйл ажиллаагаа явуулж байна. Тэрээр 2 жилийн турш дэлхийн 22 улсаар аялж аялаж байх хугацаандаа Монгол, Калифорния дахь веб хөгжүүлэлтийн компаниудаа удирдаж, өөр өөр орноос үйлчилгээгээ хүргэж байсан сонирхолтой түүхтэй.

Key note speaker_Priyama.png

Priyama Barua

Туршлагын стратеги хариуцсан захирал | Mad*Pow

Приама Баруа бол Mad * Pow-ийн туршлагын стратеги хариуцсан захирал. Тус байгууллага нь шинэчлэл хийх, дижитал шийдлүүдийг бий болгоход чиглэсэн стратегийн агентлаг юм. Бусдын туршлага үйл ажиллагааг сайжруулахын тулд  хүнд төвлөрсөн, сонгомол арга замыг ашиглан ажилладгаараа онцлогтой. Энэ арга технологи нь Large Fortune 500-д багтах томоохон компаниудын стратегийн чиглэлийг өөрчлөх ч чадвартай.

Надад хэлэх үг байна. Тэтгэлэгт хөтөлбөр

 

Надад хэлэх үг байна жил бүр дэлхийн өнцөг булан бүрд т байгаа монголчуудад Монгол улсад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд туслах шинэлэг санаануудыг танилцуулах тэмцээн юм. Надад хэлэх үг байна тэмцээн нь АНУ дахь оюутан,  залуучуудын дунд Монгол Улсын хувьд эрүүл, аюулгүй, шударга, тэгш нийгмийг бий болгоход санаа бодлоо хуваалцах, хэрэгжүүлэхэд гар бие оролцох үзэл бодол, санал санаачилгаа илэрхийлэх платформ болж өгдгөөрөө онцлог юм. 2011 оноос хойш бид жил бүр Лос Анжелес, Чикаго, Сан Франциско, Денвер, Миннеаполис, Вашингтон ДС, Сент Луис, Нью Йорк хотуудад нийт есөн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Олон жилийн туршид энэхүү уралдааныг Монгол орны өмнө тулгараад байгаа хамгийн тулгамдсан асуудлуудын практик шийдлийг олох, санал санаачилга гаргах хүсэл эрмэлзэлтэй олон залуучуудын оролцоог нэмэгдүүлж байгааг бид тодхон харж байна.

MNG Summit Memories

We started off in 2014 and have been hosting MNG Summit annually across major cities including Chicago, Washington D.C., Seattle, San Francisco, Los Angeles, and New York City. We have had the pleasure inviting speakers from all walks of life to share their learnings with our guests. The MNG Summit includes an educational tour day where we visit top companies and unique local attractions with history in the hosting city. Below are some photos from past events:

MNG summit үйл ажиллагааны түүхээс