MNG SUMMIT

MNG Summit ТББ нь 2016 онд албан ёсоор байгуулагдсан. Байгууллагын урьдаа тавьсан зорилт нь: АНУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол оюутан, залуусыг боловсрол, ажил, мэргэжлийн хувьд хүрч болох хамгийн өндөр потенциалдаа хүрэхэд нь туслах, дэмжих гүүр болж ажиллах юм. 

Бид зорилтоо биелүүлэхийн тулд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд: I) АНУ-д суугаа залуу боловсон хүчинд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой түүний боломжийг нэмэгдүүлэх сургалт семинар, хөдөлмөрийн яармаг, мэргэжлийн болоод танилын хүрээгээ нэмэгдүүлэх уулзалтуудыг зохион байгуулах, II) Залуу үед Монгол орны хөгжил, ирээдүйн талаар  өөрийн дуу хоолой үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, өөр хоорондоо ярилцах боломж, орчиныг бүрдүүлэх, мөн III) Mанлайлалыг дэмжин, хөгжүүлэх боломжийг сайн дурын аян, хөтөлбөрөөр бүрдүүлэхэд оршино. 

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН
ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ

Хэдий албан ёсоор байгуулагдаад удаагүй байгаа ч, ТУЗ-н үндсэн гишүүд энэхүү зорилтынхоо дагуу олон жил АНУ-д сурч, ажиллаж байгаа Монгол оюутан, залуучууддаа зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж, оролцсоор ирсэн билээ. Өнөөдөр MNG Summit-с жил болгон хэрэгжүүлдэг 2 төсөлд: "Надад Хэлэх Үг Байна (NHUB)" илтгэлийн тэмцээн болон "Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг (MACF)" ордог бөгөөд, АНУ-д болдог хамгийн том арга, хэмжээнүүдийн дунд нэгэнтээ байр сууриа эзэлжээ.

АМЕРИК ДАХЬ МОНГОЛЧУУДЫН  <br>ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ

Хамгийн анхны Хөдөлмөрийн Яармаг /MACF/ 2014 онд Чикаго хотод олон олон оюутны холбоо, байгууллагын төлөөллүүд, Монголын Хөдөлмөрийн Яам болон Америк дахь Монголын Элчин Сайдын Яамтай хамтран маш амжилттай зохион байгуулж байсан.

MACF төсөл нь 3 өдрийн туршид олон арга, хэмжээнүүдийг хамарч, холоос хүрэлцэн ирсэн хүн бүхэнд үр, өгөөжтэй байдгаараа онцлогтой юм. Үүнд: зохион байгуулж буй хотын аялал, мэдлэг, мэдээлэл олгох сургалт, семинар, хүндэт зочдын илтгэл, нээлттэй хэлэлцүүлэг болон АНУ-д сурч, ажиллаж байгаа чадалтай залуусаар хүний нөөцөө бүрдүүлэхээр ирсэн нэр хүндтэй, томоохон компаниудын оролцдог үндсэн хөдөлмөрийн яармаг ордог. Жил бүрийн хөдөлмөрийн яармагт дор хаяж 200 оюутан, залуучууд ирж оролцож байсан нь амжилтын маань нэг хүчин зүйл гэж хэлж болох бөгөөд одоо дараагийн буюу 5 дахь жилийнхээ MACF-г Los Angeles хотод зохион байгуулахаар аль хэдийнээ бэлтгэл ажилдаа ороод байна.

АМХЯ ЗОРИЛГО

Гадны улсуудад алдаж буй Монголын хамгийн үнэ цэнэтэй баялаг бол өндөр ур чадвар бүхий боловсон хүчин юм. Braindrain буюу “мэдлэгийн гадагшлал” урсгалыг зогсоох, цаашлаад чиглэлийг нь дотогш эргүүлэхэд энэ төрлийн Хөдөлмөрийн Яармагууд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл өндөр ур чадвартай шилдэг боловсон хүчнийг Монголын нэр хүнд бүхий ТОП компаниудад ажилд зуучлах нь уг “Хөдөлмөрийн Яармаг”-г зохион байгуулах эхний том шалтгаан юм.

Мөн Монголын компаниудад мэдлэг, чадвартай боловсон хүчин маш их хэрэгтэй байдаг билээ. Телевиз болон цахим хуудсаар ажлын зар элбэг харагдах боловч тухайн албан тушаалд тохирох мэргэжилтэн тэр бүр олддоггүй хэмээн ажил олгогчид мэдэгдэж байна. Үндэсний шилдэг компаниудыг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр боловсрол, ур чадвар эзэмшсэн залуусын хүний нөөцөөр хангах нь уг “Хөдөлмөрийн Яармаг”-г зохион байгуулах удаах шалтгаан юм.

Америкт төдийгүй дэлхийд нэр хүндтэй шилдэг их дээд сургуулиудад зуу, зуун Монгол залуучууд суралцаж байна. Тэд суралцаж байх хугацаандаа амралтаараа эх орондоо дадлага хийх, улмаар төгсөөд хүссэн ажлаа олоход туслах нь уг “Хөдөлмөрийн Яармаг”-г зохион байгуулах гурав дахь шалтгаан юм.

Түгээмэл Асуулт Хариултууд

Америкийн их сургууль, коллежид сурч байгаа Монгол оюутнууд, мөн мэргэжлээрээ ажиллаж байгаа залуучуудад зориулсан хөдөлмөрийн яармаг юм.

Энэхүү арга хэмжээ маань нийт 3 өдөр үргэлжилдэг. Үүнд: зохион байгуулагдаж байгаа хотын аялал, дэлхийн томоохон компаниудийн оффисуудаар зочлох боломж, муж, мужаас ирсэн хүмүүс хоорондоо уулзаж танилцах /networking event/, зочин илтгэгч, нээлттэй хэлэлцүүлэг, ажил мэргэжил, карьер, хувь хүний хөгжлийн холбогдолтой сургалт, семинар болон үндсэн хөдөлмөрийн яармаг маань ордог. Өнгөрсөн жилүүдэд дунджаар 100-150 оюутан залуус муж, мужаас ирж оролцсоор ирсэн.

Хамгийн анх 2014 онд Чикаго хотод зохион байгуулж байсан бол, удаах нь Вашингтон ДиСи хот, Сан Франциско хот, өнгөрсөн жил Сиэтл хотод амжилттай зохион байгуулсан байгаа.

5 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа арга хэмжээ маань Америкийн баруун эргийн мөнхийн нарлаг гэж нэрлэгддэг Лос Анжелес хотод болж байгаа. Лос Анжелес хотоор аялаж Hollywood Observatory, Walk of Fame, Urban Lights at LACMA , Santa Monica, Venice Beach зэргээр аялахаас гадна томоохон компаниудын оффисуудаар зочлох боломжтой (тодорхой тооны учраас бүртгэл авах болно). Мөн дээр дурьдсанчлан боловсрол, ажил, мэргэжлийн талаар үнэтэй зөвөлгөө өгч, яриа хийх салбартаа амжилттай яваа Монгол залуусыг урьж, авчирч оролцуулах юм. Өөр хоорондоо танилцах networking event-үүд бас төлөвөлгөдсөн байгаа учраас оройн цагаар уйдна эсвэл хүн танихгүй гэж санаа зоволтгүй. Ингээд сүүлийн өдөр нь Монголоос болон АНУ-с ажил олгогчид авчирч та бүхэнтэй уулзуулж, нээлттэй ажлын байрны талаар мэдээлэл солилцох, та бүхний resume/CV-г авч, тохиромжтой гэж үзвэл ажлын ярилцлаганд хүртэл дуудах боломж гарна гэж итгэж байгаа. Мөн Монголоос Хөдөлмөрийн Яамны төлөөлөл, мөн АНУ дах Монгол Элчин Сайдын төлөөлөл хүрэлцэн ирж ажлын зах зээл, эрэлт хэрэгцээ, боловсрол, мэргэжлийн талаар үнэтэй мэдээлэл хуваалцдаг байгаа.

Нийт 7 багт 30 гаруй оюутан, залуус өөр өөр муж, хотоос хуваарилагдан 2017 оны 11 сараас хойш ажиллаж байгаа билээ. Энэ дотроо MNG Summit ТББ гэсэн албан ёсны бүртгэлтэй байгууллагын үндсэн гишүүд орсон байгаа. Эдгээр гишүүд нь өмнөх 4 жилийн арга хэмжээг зохион байгуулалцаж байсан юм.

2018 оны 3 сарын 24-нөөс 26-ныг дуустал.

Их сургуулийн оюутан, эсвэл мэргэжлээрээ ажиллаж байгаа залуучуудад бүгдээрэнд нь нээлттэй.

Манай вэбсайт болох: http://mngsummit.org/mn/register дээр орж бүртгүүлэх хэрэгтэй. Мөн өөрийнхөө resume-г хавсаргах хэрэгтэй. Харин та өөрөө ирэхдээ resume ээ бас хэвлээд ирвэл хэрэгтэй шүү. Мөн арга хэмжээ болох үеэр business professional хувцаслаж ирэхээ мартав аа.

Үгүй. Манай арга хэмжээ оюутан, залуучууд оролцоход үнэ ТӨЛБӨРГҮЙ. Харин ч бид арга хэмжээний үеэрх өглөөний кофе, жигнэмэг, өдрийн хөнгөн хоолыг гаргадаг байгаа. Та харин өөрийн байрлах байр, унаагаа зохьцуулах хэрэгтэй болно гэсэн үг. Hotels.com, эсвэл Airbnb.com гээд сайтуудаар хямдхан байр хайж олох боломжтой.

  • Facebook Donate аар орж манайд хандив өгөх
  • Эсвэл бидэнтэй finance@mngsummit.org хаягаар холбоo бариж ямар байдлаар туслах боломжтойгоо хэлнэ үү.

Манай вэбсайт: mngsummit.org

Фэйсбүүк: fb.com/macf2018

Утас: Chicago, IL:(773) 892-8800 | Los Angeles, CA: 310-879-5999

Албан байгууллагууд http://www.mngsummit.org/page/burtguuleh хаягаар орж бүртгүүлнэ үү. Дээрх утасны дугааруудаар эсвэл contact@mngsummit.org-р холбоо барих боломжтой

Хамтран ажиллах

Ажил олгогч таныг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна!

Ажил олгогч та Америк дахь Монголчуудын Xөдөлмөрийн Яармагт
оролцохдоо доорх ангилалуудын нэгийг сонгон оролцох боломжтой

АЛТАН
  • Байгууллагын логог бүх сурталчилгааны материал дээр байршуулна;
  • Оролцож буй бүх оролцогчдын Resume мэдээллийг авна;
  • Хөтөлбөрт тусгайлан танилцуулгын цаг оруулана
  • Байгууллагын төлөөлөгчид aрга хэмжээний үеэр зохион байгуулагчдын бэлдсэн байранд үнэ төлбөргүй байрлана.
Бүртгэлийн хураамж $3000
МӨНГӨН
  • Байгууллагын логог бүх сурталчилгааны материал дээр байршуулна;
  • Оролцож буй бүх оролцогчдын Resume мэдээллийг авна;
  • Байгууллагын танилцуулга арга хэмжээний үеэр танилцуулагдана.
Бүртгэлийн хураамж $1000
ХҮРЭЛ
  • Байгууллагын логог бүх сурталчилгааны материал дээр байршуулна;
  • Оролцож буй бүх оролцогчдын Resume мэдээллийг авна.
Бүртгэлийн хураамж $500

Мэдээ мэдээлэл

Keynote Speaker
Keynote Speaker

  Feb 22, ’18

Даваасүрэнгийн Ангараг нь Зураглаач, Контент Бүтээгч мэргэжилтэй. 2008 онд Бээжин Кино Академийг төгссөн. Тэрээр олон арвин шагналт бүтээлүүд туурвисан ба дурьдвал: 2011 оны “Бодлын Хулгайч”, 2014 …

“Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг” 5 нас хүрлээ!
“Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг” 5 нас хүрлээ!

  Jan 06, ’18

Америк улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа Монгол залуус та бидний жил бүр хүсэн хүлээдэг “Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг” таван нас хүрлээ. Уг арга хэмжээний энэхүү баярт үйл явдал нь …

Онлайнаар хөрөнгө босгох аян албан ёсоор эхэллээ
Онлайнаар хөрөнгө босгох аян албан ёсоор эхэллээ

  Nov 28, ’17

Уг арга хэмжээний албан ёсны өдрүүд буюу 3-р сарын 25,26-ны арга хэмжээ нь нийт оролцогч залууст ямар ч ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бөгөөд, Америкийн өнцөг булан бүрээс өөрсдийн зардлаар үнэтэй цагaa зарцуулан …

“Америкийн Баруун Бүсийн Монголчуудын Сагсан Бөмбөгийн Aварга” Шалгаруулах Тэмцээн

  Nov 18, ’17

Америкийн “Баруун Бүсийн Монголчуудын Сагсан Бөмбөгийн Aварга” шалгаруулах тэмцээний үеэр энэ жилийн хамтран зохион байгуулагч MYUC-LA гийн залуус болоод Лос Анжелес хотод суугаа бусад багийн гишүүд …  Дэлгэрэнгүй »

Нийслэл Улаанбаатарт хийгдэж буй албан ёсны танилцуулга

  Nov 02, ’17

“Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг-2018”-ын Монгол Улсад суугаа албан ёсны төлөөлөл баг хамт олон 11-р сарын 23,24-ний өдрүүдэд Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн …  Дэлгэрэнгүй »

Зохион байгуулах ажил албан ёсоор эхэллээ

  Nov 01, ’17

Уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч MNG Summit нь тухайн жилийн арга хэмжээг сайн дураараа зохион байгуулах сонирхолтой оюутан залуусыг өөрийн Facebook хуудсаараар (insert hyperlink) …  Дэлгэрэнгүй »

Зохион байгуулагчид

Н. Номуулин

Н. Номуулин

Д. Жанцанхорол

Д. Жанцанхорол

Азбилэг

Азбилэг

Т. Болормаа

Т. Болормаа

Б. Оуюн-Эрдэнэ

Б. Оуюн-Эрдэнэ

Ж. Мөнхжаргал

Ж. Мөнхжаргал

Ц. Мөнхцэцэг

Ц. Мөнхцэцэг

Ч. Уянга

Ч. Уянга

Б. Лхагвасүрэн

Б. Лхагвасүрэн

М. Номинсүрэн

М. Номинсүрэн

Т. Сэлэнгэмөрөн

Т. Сэлэнгэмөрөн

Д. Ундармаа

Д. Ундармаа

Б. Хангай

Б. Хангай

А. Сэлэнгэ

А. Сэлэнгэ

Б. Хас-Очир

Б. Хас-Очир

М. Халиун

М. Халиун

Ч. Маралмаа

Ч. Маралмаа

М. Эрдэнэбилэг

М. Эрдэнэбилэг

Б. Пүрэвсүрэн

Б. Пүрэвсүрэн

А. Гомалал

А. Гомалал

Э. Оюун-Эрдэнэ

Э. Оюун-Эрдэнэ

Г. Батчимэг

Г. Батчимэг

Б. Мөнхзул

Б. Мөнхзул

О. Саруул

О. Саруул

Н. Мөнгөнчимэг

Н. Мөнгөнчимэг

Н. Түмэнзаяа

Н. Түмэнзаяа

Г. Дэлгэрмаа

Г. Дэлгэрмаа

З. Ганцэцэг

З. Ганцэцэг

Т. Тэмүүлэн

Т. Тэмүүлэн

С. Анхбаяр

С. Анхбаяр

А. Минжин

А. Минжин

Э. Туяа

Э. Туяа

ХОЛБОО БАРИХ

ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


ХАЯГ

Лос-Анжелес, Калифорни муж,
Америкийн Нэгдсэн Улс.

Чикаго: (773) 892-8800
Лос-Анжелес: 310-879-5999